Mongolian National Radio

  • Autor: Vários
  • Narrador: Vários
  • Editor: Podcast
  • Duración: 24:55:31
  • Mas informaciones

Informações:

Sinopsis

MNB's radio services (Mongolian: ) consist of three dosmetic networks and one international service.-1 ( ), nationwide on longwave, in Ulaanbaatar on FM 106-2 (" " ), nationwide on shortwave3 FM, nationwideVoice of Mongolia ( ), the international shortwave radio service in five languages (Mongolian, English, Russian, Japanese, and Chinese)

Episodios

  • Зарим аймагт олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна

    03/10/2019 Duración: 02min

    Энэ сард Увс аймгийн ихэнх нутаг, Ховд, Завхан, Баян-Өлгий аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна. Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Ахмед Алигаас тодрууллаа.

  • Шуудангийн хайрцаг /2019.10.03/

    03/10/2019 Duración: 15min

    “Монголын дуу хоолой” радио станцын “Шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг та бүхэн сонсож байна. /2019.10.03/

  • Сурагчийн урлан

    02/10/2019 Duración: 09min

    “Өглөөний мэнд” хүүхдийн нэвтрүүлэг. Хүүхдийн эргэн тойронд мэдээ, мэдээлэл хүргэнэ. “Бяцхан богц” намрын аяллын тэмдэглэл. “Сурагчийн урлан”- Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн шинэ дугуйлангаас сурвалжилна. “Бяцхан анатоми”: “Жингээ баръя”- бага ангийн сурагчдын таргалалтын шалтгаан болоод эрүүл хооллолтын талаарх бяцхан зөвлөгөө хүргэнэ.

  • “Эрлэгийн элч, гэгээн эцэг” үлгэр

    02/10/2019 Duración: 08min

    “Үдшийн үлгэрийн цаг: Гриммийн үлгэрүүд: “Эрлэгийн элч, гэгээн эцэг” үлгэрийг хүүхэд багачууддаа ярьж өгнө.

  • Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ

    02/10/2019 Duración: 49s

    Өнөөдөр баруун аймгуудын зүүн хэсгээр төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй байна. Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч н.Цогтбаатар мэдээлнэ.

  • Түүхий нүүрс их хэмжээгээр нөөцөлсөн айл өрх, ААН-ийн асуудлыг эцэслэн шийдээгүй байна

    02/10/2019 Duración: 01min

    Түүхий нүүрс их хэмжээгээр нөөцөлсөн айл өрх, аж ахуйн нэгжийн асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Дэлгэрэнгүй мэдээг "Хурд" агентлагийн бэлтгэснээр одоо сонсгоё.

  • Үйлдвэрлэлийн ослоор жилд 400 хүн хохирч байна

    02/10/2019 Duración: 02min

    Үйлдвэрлэлийн ослоор жилд 400 хүн хохирч байна. Дэлгэрэнгүй мэдээг "Хурд" агентлагийн бэлтгэснээр одоо дуулгая.

  • "Эргэх дөрвөн цаг" нэвтрүүлэг /2019.10.02/

    02/10/2019 Duración: 19min

    Монголын радиогийн 21 аймагт суугаа сурвалжлагчдын бэлтгэсэн "Эргэх дөрвөн цаг" нэвтрүүлгийг та бүхэн сонсож байна. /2019.10.02/

  • “Атар 60” цуврал нэвтрүүлэг /2019.10.02/

    02/10/2019 Duración: 19min

    Монголын радиогийн “Атар 60” цувралын 27 дахь дугаар. Төв аймгийн Угтаалцайдам сумын анхны атарчдын нэг Ц.Бадамсүрэн оролцлоо. /2019.10.02/

  • Сайн, муу хоёрыг нийлүүлэн танихын аймаг

    02/10/2019 Duración: 19min

    Монголын радиогийн “Гурван эрдэнэ” студийн нэвтрүүлэг. "Сайн номлолт Эрдэнийн сан Субашидаас"... "Сайн, муу хоёрыг нийлүүлэн танихын аймаг" дөрөвдүгээр бүлэг болой.

  • Сайхан бичиж сурцгаая

    01/10/2019 Duración: 09min

    “Өглөөний мэнд” хүүхдийн нэвтрүүлэг. Хүүхдийн эргэн тойронд мэдээ мэдээлэл хүргэнэ. “Миний мөрөөдөл”-Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн 12-р ангийн сурагч Дэлэг, Билгүүн нартай ярилцана. “Чи үүнийг мэдэх үү” танин мэдэхүйн мэдээлэл. “Сайхан бичиж сурцгаая”-Үзгээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөмж хүргэнэ.

  • “Залхуу Генц” үлгэр

    01/10/2019 Duración: 08min

    “Үдшийн үлгэрийн цаг”. Гриммийн үлгэрүүд: “Залхуу Генц” үлгэрийг хүүхэд багачууддаа ярьж өгнө.

  • Монгол-Японы сургалтын эмнэлэг 1042 нэр төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ

    01/10/2019 Duración: 02min

    Монгол-Японы сургалтын эмнэлэг 17 чиглэлийн 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол Улсын нийт хүн амд үзүүлнэ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэллээ. Энэ нь улсын эмнэлгүүдийн ачаалал буурахад чухал нөлөө үзүүлэх юм байна. Тус сургалтын эмнэлэгт Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий техник хэрэгслүүд суурилагдсан. Ингэснээр гадаадад эмчилгээ хийлгэх урсгалыг багасгаж, эдийн засгийн гадагшаа урсгалыг бууруулахад чухал ач холбогдол үзүүлнэ гэдгийг эмнэлгийн удирдлагууд хэллээ. Мөн тус эмнэлэг нь үйлчлүүлэгчид ээлтэй үйлчилгээ бүхий Япон улсын туршлагыг нутагшуулж байгаагаараа онцлог юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Ерөнхий захирал н.Алтайсайхан ярилаа. Мөн тус эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 10, 12, 13, 26-р хорооны иргэдэд эрүүл мэндийн үндсэн үйлчилгээг үзүүлэх юм байна.

  • Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 1-нд хэсэгчлэн нээнэ

    01/10/2019 Duración: 01min

    Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 1-нд хэсэгчлэн нээнэ. Энэ чиглэлийн авто замыг таван багцад хувааж таван компанид хуваарилсан ч 2, 4-р багцын ажил удаашралтай байна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ярилаа.

  • Сурах бичиг худалдан авахыг шаардсан тохиолдол бүрт хариуцлага тооцно

    01/10/2019 Duración: 02min

    Сурагч, эцэг эхчүүдээс сурах бичиг худалдан авахыг шаардсан тохиолдол бүрт хариуцлага тооцно. Баримттай мэдээлэх хэрэгтэй байна гэж БСШУСЯ-наас мэдэгдлээ. Дэлгэрэнгүй мэдээг сонсгоё.

  • Алтан намар

    01/10/2019 Duración: 09min

    “Радио цэцэрлэг” нэвтрүүлэг. “Алтан намар” сэдвээр урлаж бүтээх хичээлийг СБД-ийн 56-р цэцэрлэгийн багш н.Баярмаа хөтлөн явуулна.

  • Нийт газар нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжиж, хаваржих нөөцтэй байна

    01/10/2019 Duración: 02min

    Нийт газар нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжиж, хаваржих нөөцтэй байна. Дэлгэрэнгүй мэдээг "Хурд" агентлагийн бэлтгэснээр дуулгая.

  • Ахмадын хөгжил, хөгшдийн ирээдүй

    01/10/2019 Duración: 14min

    Монголын радиогийн "Хурд" агентлагийн бэлтгэсэн "Найм арваннэг" тоймчийн хөтөлбөр: "Ахмадын хөгжил, хөгшдийн ирээдүй" сэдвээр бэлтгэлээ. /2019.10.01/

  • Сургалтын төлбөр хичээлийн чанарт нөлөөлөх үү

    01/10/2019 Duración: 08min

    “Өглөөний мэнд” хүүхдийн нэвтрүүлэг. Хүүхдийн эргэн тойронд мэдээ, мэдээлэл хүргэнэ. -Спортын хоёрдугаар наадам үргэлжилж байна. -Хүүхдүүд хөтөлбөрт хамрагдлаа. “Сургалтын төлбөр хичээлийн чанарт нөлөөлөх үү” сурвалжилга. “Миний дуртай амттан”- ЕБС-ийн бага ангийнхан хичээлээ тараад ямар бүтээгдэхүүн сонгодог талаар ярилцана. “Өглөөний мэнд”-ийн зөвлөгөө: "Хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ"

  • Танил өдрүүд

    01/10/2019 Duración: 25min

    Монголын радиогийн "Хүн гараг" нэвтрүүлэг. Японы Элчин сайдын яамны тэргүүлэх ажилтан, Хэл зүйн ухааны магистр П.Чинзоригийг урин заллаа. "Танил өдрүүд"

página 4 de 6